Энэтхэгийн хөгжмийн хорхойтнуудын дунд сүүлийн үед Эрик Клэптоны алдарт “Лайла” дуу “моод” болоод байна. Дуучин, хөгжимчин Криш Ашок уг дууг “Лила” нэрээр эртний санскрит хэлээр шинэчлэн найруулж, Энэтхэгийн төв телевиз NDTV-гийн сайтад байрлуулжээ.
Мөн өөрийнхөө Soundcloud хуудсанд байршуулсан нь 10 хоногийн дотор 20 мянга гаруй дагагчтай болсон байна. Криш Акок барууны алдартай дуунуудыг сонгодог энэтхэг хөгжмийн арга барилаар шинэчлэн найруулдгаараа танигдсан нэгэн аж.
Харин “Лайла” дуу анх удаа энэтхэгжүү болсон тохиолдол энэ биш гэнэ. Амит Чодури хэмээх хөгжимчин 2007 онд уг дууг сонгодог раага буюу мөргөлийн дуу хэлбэрээр тоглож байжээ.