“Мал маллах сайхан”, “Таван эрдэнэ”, “Малчин заяа”, “Хот айл зэрэг дуугаараа сонсогчдын танил болсон дуучин Ч.Алтантүлхүүр нь нийгмийн сайн сайхны төлөө сэтгэлээ нэгтгэж “Таван эрдэнийн эх орон” зорилтот төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Монголчуудын уламжлал, нүүдэлчдийн өв соёл, малчин түмний аж амьдрал, эрдэнэт мал сүргийг магтан дуулж малчиддаа сэтгэлийн дэм өгч, урам зоригийг нь сэргээн, тэдний бүтээлч хөдөлмөр, ажлын үр шимийг нь клип, кино концерт зэрэгтээ тусгаж, олон нийтэд сурталчлах энэ төслийн зорилго юм. Ингэснээр олон нийт болон өсвөр хойч үедээ монгол бахархлыг бий болгох ач тустай.
СУИС- ийг дуурийн дуучин мэргэжлээр төгсөж ДБЭТ-т ажиллаж байсан энэ дуучин бүсгүй хоёр ч цомог гаргаад байгаа юм.