Монголын сонгодог урлагийн урын санг хүүхэд, залууст зориулсан шинэ уран бүтээлээр баяжуулж, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Үнсгэлжин” хүүхдийн балетыг дөрөвдүгээр сарын 10-ны 14.00, 18. 00, 11-ний 14.00 цагт Соёлын төв өргөөнд тоглохоор болжээ. Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийг мэдэхгүй хүүхэд үгүй. ДБЭТ-ын тайзнаа 1972 онд энэ балетыг “Золушка” нэрээр тоглож байсан бөгөөд 1980-аад оноос хойш дахин тоглоогүй юм. ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч С.Прокофьев, балетмейстр В.Захаровын дэглэн найруулсан энэ балетыг сэргээж, эх орныхоо тайзнаа тоглуулах санаачлагыг анх ОХУ-ын Театр урлагийн их сургуулийн балетмейстер Э.Долгормаа гаргаж, Монголын урлагийн зөвлөл, “UB Ballet” сургууль, ХБК хамтран “Ариг” банк, “Төгөлдөр” сангийн санхүүжилтээр тоглох болсон юм. Тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарах бөгөөд 15.000 төгрөгийн үнэтэй.