НАСА-гийн эрдэмтдийн мэдээлснээр Арктикийн мөсөн бүрхүүлийн хэмжээ 14.5 сая ам км болж хумигдсан нь 2011 оныхтой харьцуулахад 100 гаруй ам км-ээр бага үзүүлэлт аж. Хиймэл дагуулын мэдээ, зургийг харьцуулж гаргасан энэ тоо дэлхийн эрдэмтдийн санааг зовоож байна. Хэрэв энэ хэмнэлээрээ явбал энэ зуунй эцэс гэхэд мөсөн тив усан тив болох магдлалтай гэнэ. Дашрамд дуулгахад, дэлхийн хойд туйлын мөсөн бүрхүүлийн хэмжээг “Википедия”-д 27 сая ам км гэж тэмдэглэжээ.