Дэлхийн долоон тэрбум гаруй хүн амаас ойролцоогоор 800 сая нь Монголын хаан Чингис, Хятадын удирдагч Абаоци /монголд төрсөн гэх бөгөөд хятад нэр нь Ляо Тайзу/, Киданы эзэн хаан нарын 11 том удирдагчийн үр удиынхан байна гэж “Daily мail”-д мэдээлжээ. Олон улсын генетикчид Азийн 121 орны хагас сая орчим эрэгтэй хүний ДНХ-ийн бүтцийг судалалж, өвөг дээдсийг нь тодорхойлсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн аж. Судалгаанд хамрагдсан тэдгээр эрчүүдийн бараг 38 хувь нь эртний нэртэй хаадын залгамж халаа болох нь У-хромосомоор нь батлагдсан гэх. Гэхдээ судалгааг баталгаажуулахад нэр бүхий 11 удирдагчийн ДНХ-г зайлшгүй шинжлэх хэрэгтэй гэж профессор Марк Жоблинг ярьсан байна.