Тайландаас Англи хүртэл унадаг дугуйгаар ганцаараа аялсан америк бүсгүй Монголд иржээ. Тэрбээр аяллынхаа тухай болон ганцаараа аялахад юу шаардлагатай зэрэг зөвлөгөөг унадаг дугуй сонирхогчдод ирэх лхагва гаригт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд танилцуулах гэнэ.
Англи хэлний багш мэргэжилтэй Женна Бүгд найрамдах Гамби улс дахь Энх тайвны корпуст сайн дураар ажиллаж байгаад тайвань, тайландчуудад дөрвөн жил англи хэл заасан байна. Ингээд аяллаа эхлүүлж Лаос, Хятад, Монгол, Орос, Швед, Дани, Герман, Нидерланд, Бельгиэр дамжиж долоон сарын дараа Англид очжээ.
Б.ДӨЛ