Боловсролын шинэчлэлийн хүрээнд салбарын яамнаас "Авьяас", "Ном","Хүүхэд бүрийг хөгжүүлье" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Багш ном харж хичээл заадаг, хүүхдүүд багшийн заасныг ягштал цээжилдэг байсан үе саяхан.
Тэгвэл тэр үе ард хоцорч хүүхэд юунд сонирхолтой байна түүнд нь түшиглэж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой гэдэг санааг дэвшүүлж ажиллаж эхэлсэн. Тиймээс хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд багш төдийгүй сургуулийн захирал, нийгмийн ажилтан бүр энэ хөтөлбөрт ач холбогдол өгч ажиллаж байна.БСШУ-ны сайд Л.Гантөмөр эдгээр хөтөлбөрүүдийн биелэлт орон нутагт хэрхэн явагдаж буйтай танилцаж байгаа юм. Тэрээр өнгөрсөн хоёр өдөр Баянхонгор аймагт ажиллаа.
"Авьяас хөтөлбөр"-ийн хүрээнд Баянхонгор аймагт байгуулагдсан Техник Спортын-2 клубийн нэг "Мөрөөдлийн жигүүр нисэх загварын клуб". Тус клубийн 30 гаруй гишүүний нэг Ц.Пүрэвдаш нисэх онгоцны загварын улсын уралдаанд хэд хэд түрүүлж мөн энэ төрлөөрөө Азийн аварга болсон байна. Одоо Ц.Пүрэвдаш Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа гэнэ.