Эх орончдын баярыг тохиолдуулан МАН-аас санаачлан зохион байгуулж буй “Эх орны дууг хэн хамгийн сайн COVER-лох вэ” тэмцээний ялагчдад ирэх сарын 7-нд шагналыг нь гардуулна.
Эхний шатны шалгаруулалт Тусгаар тогтнолын ордонд болж, нийт 72 хамтлаг, дуучин оролцож өөр өөрсдийн сонгосон дуугаараа өрсөлдсөн юм. Үүнээс шүүгчдийн үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан 10 оролцогч дараагийн шатанд оролцох эрхтэй болох юм. Хоёрдугаар шатанд зохион байгуулагчдын зүгээс санал болгосон эх орны сэдэвт 20 дуунаас оролцогчид дуртайгаа сонгон авч оролцох аж. Ингэхдээ сонгож авсан дуугаа өөрсдийн хэв маяг, хэлбэрээр коверлон дуулж дүрс бичлэг хийх ба үүнийг энэ сарын 30-наас ирэх сарын 6-ныг хүртэл МАН-ын албан ёсны нүүр хуудсанд байршуулж хамгийн олон share авсан эхний гурван оролцогчийг тодруулахаар болжээ.