Хятадын зохиолч Зян Руны ”Чонон сүлд” романыг соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч Р.Шынай казах хэлээр хөрвүүлж эхэлжээ. Тэрээр Д.Болдбаатарын монгол хэл дээрх орчуулгаас нь казах хэлнээ буулгаж буй аж. Англи, Франц, Герман, Япон, Итали, Испани зэрэг 30 гаруй оронд хэвлэгдсэн энэ зохиолыг казахаар хэвлүүлэхэд Д.Болдбаатар тусалж дэмжихээ илэрхийлжээ. Р.Шынай уг зохиолын зарим үг хэллэгийг казахуудад ойлгомжтой болгох үүднээс бага зэрэг өөрчилж байгаа гэнэ. Тухайлбал, төмрөөр бөгжилсөн ташуурыг шар алаг ташуур гэж орчуулсан аж. Энэ романыг орчуулж дуусгаад цахим аргаар араб бичгээр хөрвүүлэх юм байна.