Америкийн химичид шээсний хүчил ашиглан чанасан өндгийг түүхий хэлбэр рүү нь шилжүүлэх туршилт хийсэн нь амжилттай болжээ. Өндөг чанахад цагаан, шар уурагт агуулагддаг бодисуудын бүтэц өөрчлөгдөн, тэлж, биеждэг.
Тэгвэл эрдэмтэд чанасны улмаас ийнхүү нэгдэж, хатуурсан өндөгнүүдийг шээсний хүчилд хийж, эргүүлэн нунжгай төлөвт нь оруулжээ. Ийнхүү өндгийг чанаад, “гэсгээж” чадсанаар биотехнологийн үйлдвэрлэлд дэвшил авчрах өндөр боломж гэнэ.
Ялангуяа хорт хавдрын эсрэг эмийн зардлыг бууруулахад энэ арга чухал гэжээ.