ЮНЕСКО 1999 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ны өдрийг “Дэлхийн яруу найргийн өдөр” болгон тэмдэглэхээр зарлан тунхагласан.
Монголын Соёл Яруу Найргийн Академи “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг угтан Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн яруу найргийн номыг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ орчуулан гаргажээ. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан илгээлт ирүүлжээ. Уг илгээлтэд “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” гэжээ.