Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын цувралын хоёр дахь лекц боллоо.
Анхны зочноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл залуусын санал асуулгаар уригдан дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустайгаа ярилцсан.
Тэгвэл энэ удаад оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, Азийн 20 орчим орны шилдэг найман сагсчны нэгээр шалгараад буй олон улсын хэмжээний мастер, Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир “Боломж бүрээ ашигла” сэдвийн хүрээнд залуустаа нээлттэй ярилцлаа.
Инчёны Азийн наадамд шөвгийн наймд шалгарсан түүхэн амжилтыг үзүүлж Монголын шигшээгийн нэрийн хуудас болсон Т.Санчирын уран чадварлаг тоглолт, олон улсын дасгалжуулагчдыг гайхашруулж, бидний бахархалыг 2014 онтой мөнхөлж байсныг олон хүн санаж байгаа бизээ.
Тэрбээр энэ удаагийн ярилцлагаараа Т.Санчир гэдэг хувь хүний талаар түлхүү мэдээлэл өгсөн юм. Түүний хүүхэд нас хэрхэн өнгөрсөн, оюутан нас, анхны хайр, гэр бүл гээд бүхий л дурсамжаа хуваалцсан юм. Түүнчлэн монголын сагсан бөмбөгийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил гээд өөрийн бодлоо ч нуулгүй илэрхийллээ.
Тэрбээр залууст хандан хэлэхдээ
- Нэгдүгээрт Хөдөлмөрч, Хоёрдугаарт Зарчимч,
- Гуравдугаарт Шударга байхыг захилаа.
Мөн залуус өөрсдийн сонирхсон асуултуудыг тавьж, нээлттэй ярилцлагыг өрнүүлсэн юм.
Дараагийн “Залуу хүн” цуврал лекцийн зочноор “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга өнөөдөр 17 цагт залуустаа өөрийн мэдлэгээсээ хуваалцах ажээ.
М.Болор