Хүн төрөлхтөний агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг гэдэг. Энэ л увидасыг Монгол Улсын филармони “Монгол уран бүтээл” төслөөрөө мэдрүүлж байгаа.
Төслийн ээлжит тоглолт гуравдугаар сарын 26-ны 19.00 цагт Филармонийн тайзнаа болно. Энэ удаа Монголын хөгжмийн урлагийн залуу үеийн төлөөлөл болсон хөгжмийн зохиолчид болох Төрийн шагналт С. Соронзонболд, Б. Мөнхболд,урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Бямбабаяр болон Ш. Өлзийбаяр, Х.Алтангэрэл, Ц.Эрдэнэбат, С. Сансаргэрэлтэх, Х. Мөнх-Ертөнц, С. Мөнхбат, Ч.Чулуун, Б. Цогтсайхан нарын симфони найрал хөгжимд зориулсан уран бүтээлүүд нэгэн тайзнаа тоглогдох гэж байна. Улсын филармонийн симфони оркесторын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н. Бүтэнбаяр, соёлын тэргүүний ажилтан Б. Лхагвасүрэн, Д. Нямдаш, Б. Батбаатар нар эдгээр бүтээлийг дохин, үзэгчдийн хүртээл болгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99045517, 88004849, 99925074 авах боломжтой. Тасалбарын үнэ 10.000 төгрөг.