Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга энэ сарын 18-нд буюу өнөөдөр Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийн нээлт болно.
“Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжиг нээлтийг “Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн үйл ажиллагаагаар театрын өмнө хийх нь ээ. Уг арга хэмжээнд монголын соёл урлагийн салбарын алтартанууд, улс төрийнхөн, эрдэмтэн судлаачид нийгмийн нэр зүтгэлтэнүүдээс бүрдсэн 500 орчим зочид төлөөлөгчид оролцох юм байна.
Цагаан эсгий ёслолын арга хэмжээн дээр ҮДБЭЧ, Монголын урчуудын эвлэл, Улаанбаатар хотын музей хамтран “Тоглолт, уран зураг, фото зураг” гэсэн цогц үйлчилгээ нэг дор үзүүлэх аж.