Монгол Улс 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гурван сая дахь иргэнээ хүлээн авсан тухай дэлхий дахинаа зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилан доорхи үзүүлэлт бүхий зоосыг Монголбанкны гэрээт зоос цутгагч байгууллага болох Койн Инвест Траст компанид захиалан цутгуулж зах зээлд гаргалаа.
Мөн энэ онд тохиож буй Аугаа их ялалтын баярын 70 жилийн ойд зориулан зоосон мөнгийг Кипр улсын “Qualton trading ltd” компаний хүсэлтийн дагуу цутгуулан олон улсын зах зээлд гаргаад байна.