Хүмүүс улам л завгүй болж, үүний хэрээр өөрийн хэрэгцээт зүйлээ хүссэн газраасаа, гар утсаа ашиглан амжуулахыг хүсэх болсон. Техник технологийн энэ хувьсал нь утасны төрөл бүрийн аппликейшний хөгжилд хурдацтайгаар нөлөөлж байна.
Өнгөрсөн онд iOS системийн аппликэйшнуудын шилдгүүдийг Apple компани тодрууллаа.
2014 оны хэрэглэгчдийн таашаалд хамгийн ихээр нийцсэн аппликэйшнээр "Elevate" тодорчээ. Энэ апплейкейшн хүний санах ойг сайжруулж, оюуны дасгал хийх боломж олгодог. Оюун ухаан сайжруулагч аппликейшний араас өөрийн зураг, хөгжилтэй агшнаа бусадтайгаа хуваалцах боломжтой "Instagram" орсон байна. Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэдэг. Тиймээс хүмүүс өөрсдийн гэрэл зураг, дурсамжтай агшнаа бусадтайгаа хуваалцах сонирхолтой байдаг.
Гуравдугаарт “time-lapse” багтжээ. Энэ нь камерийг орлох боломжтой бөгөөд урт хугацааны бичлэг хийх давуу талтай.
Мөн мэдээний апплейкейшн буюу “Yahoo News Digest”, комьпютерийн гарыг орлох “SwiftKey Keyoard”, нууц үг хадгалах “1Password”, зураг засварлах “Camera+”, мэдээний “BuzzFeed”, такси дуудлагын үйлчилгээ, фэйсбүүк дэхь нийтлэлүүд, богино хэмжээний кино хийдэг апплейкшнүүдийг өнгөрсөн хугацаанд хүмүүс хамгийн ихээр хэрэглэсэн байна. Тиймээс эдгээр аппликэйшнууд шилдгээр шалгарч, эхний аравт жагслаа.
М.Болор