Германы Ханновер хотноо болдог оны шилдэг бүтээлийн “Мост” фестивальд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан оролцохоор болжээ. Гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 3 хүртэл үргэлжлэх энэ наадмыг нээлтийг түүний “Эдит Пиаф” моно жүжгээр хийхээр болжээ.
2011 оноос хойш дөрвөн жил дараалан зохион байгуулагдсан энэ наадмын нэр хүнд сүүлийн үед өсөж байгаа бөгөөд энэ жил олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр жүжгүүдээ сонгожээ. Наадамд Молдав, Армян, Орос, Германы жүжигчид оролцох аж.