Жайка болон Монгол Улсын Засгийн газрын хооронд хэрэгжих “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн гэрээнд талууд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголын үндэсний музей хадгалалт, хамгаалалт, арчилгаанд шаардлагатай байгаа 685 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Жайка байгууллагаас өгөх юм. Монгол нутагт хүн үүссэн цагаас өнөө хүртэлх үед хамаарах, дэлхийд ховорт тооцогдох соёлын өв хадгалагдаж байда энэ музейн барилга нь 1971 онд баригдсан аж.
Төсөл хэрэгжсэнээр Монголын үндэсний музей үзмэр ариутгах, цэвэрлэх автомат чийгшүүлэгчтэй азотын генератор, дагалдах хэрэгсэлтэй болохоос гадна дулаан ба харьцангуй чийгшил хэмжигч, хэт ягаан туяаны гэрэл хэмжигч, чийг бууруулах, агаар цэвэрлэх болон чийгшүүлэх төхөөрөмжтэй болно. Мөн үзмэрийн арчилгаанд шаардлагатай дижитал жин, гүн хөлдөөгч, лед гэрэл, гэрэл зургийн аппарат нийлүүлэх гэнэ.