Архи, дарс, хоол хүнсээ хэтрүүлснээс хордлого авна. Угаарын хордлого, эм, тарианы хордлого гэж бий. Аливаа нэгэн хөндлөнгийн зүйлээс хордсон энэ мэт тохиолдолд тохирсон эмчилгээ байгаа.
Харин нойрмог хордлого гэхээр сонин байгаа биз. Тэгвэл Стэнфордын анагаах ухааны сургуулийн эрдэмтэд “Нойрмог хордлого” гэдэг нэр томъёог анагаахын шинжлэх ухаанд албан ёсоор орууллаа.
Тэдний мэдээлснээр дэлхийн томоохон хотуудын иргэд нойрмог хордлогоор шаналах болжээ. Энэ бол өвчин бөгөөд шөнийн эхэн хагас, өглөө илэрдэг гэнэ.
Өглөө боссон ч нойрноосоо сэрэхгүй янз бүрийн үйлдэл хийдэг ч тэрийгээ өөрөө мэдэхгүй байх, сэрүүлэг дуугарахад утастай андууран авч ярих зэрэг шинж тэмдэг нойрмог хордлогын үед илэрдэг байна.