Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбургийн нэгэн эмнэлгийн хажууд зогсоод газар дээрээс нь шууд, шуурхай мэдээлэл дамжуулж байсан сурвалжлагч Вуйо Мвокод хоёр эр дөхөж ирээд, урдуур хойгуур нь явж байснаа буу барьсан нэг нь “Гар утсаа өг” гэж сүрдүүлжээ.
Сурвалжлагч эр эхлээд “Үгүй” гэж гүрийж үзтэл дээрэмчид биед нь халдаж, нэг нь нөгөөдөө “Наадах нохойгоо буудчих” гэж тушаажээ. Тэгэхээр нь аминаас үнэтэй утас гэж юу байх билээ, шаардсан зүйлийг нь өгсөн гэж тэрбээр ярьжээ.
Болсон үйл явдал телевизээр цацагдсан тул орон даяар үзсэн бөгөөд энэ мэт ажлаа хийж яваад дээрэмдүүлсэн тохиолдол ӨАБНУ-д нэг бус удаа гарсан гэнэ.