Удахгүй болох эр цэргийн баяр, зэвсэгт хүчний 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид нийт эрчүүддээ зориулан "Тэнгэрийн хүү" түүхэн жүжгээ энэ сарын 13-15-нд толилуулна.
Хүннү гүрний тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжиг хүн бүхний сэтгэлд омогшил, уярал, харуусал, ухаарлыг сүлэлдүүлэн, “Хүн, Хүн, Хүн” хэмээн уухайлах баатар эрсийн сүрлэг дуу, тайзнаа эвшсэн нумнаас цойлох сумны шунгинан нисэх исгэрээн үзэгчдэд нэгэн хүчийг өгөх болно.
Тус жүжиг төрийн тулга тойрсон цус, хөлс, нулимсны амтыг уярал, ухаарал, омогшил зангидан үзэгчдийн зүрхэнд тамгалах юм.