Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу мартын 8-ныг тохиолдуулан Дорноговь аймгийн Ардчилсан нам, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хамтран “1000 ээжийн инээмсэглэл” арга хэмжээг зургаа дахь жилдээ зохион байгууллаа.
Зохион байгуулагчид гудамжаар, дэлгүүр, худалдааны төв, эмнэлэг зэрэг олон хүн цуглардаг газраар явж улаан сарнай цэцэг, амтат школад, баярын мэндчилгээг бүсгүйчүүдэд гардуулж бэлэг барьсан байна. Мөн албан үүргээ гүйцэтгэж байгаа эмч, цагдаа зэрэг онцлог ажилтай эмэгтэйчүүдэд мөн энэхүү сюрпризээ барьсан аж.