СУИС-ийн дуурийн дуулаачийн магистр, бакалаврын төгсөх ангийн оюутнууд “Учиртай гурван толгой” дуурь тоглох нь. Энэ сарын 16, 17-нд дөрвөн удаа “Оюутан” театрт тавих дуурийг ардын жүжигчин А.Долгор найруулж, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах бөгөөд бүжиг дэглээч Ж.Эрдэнэхорлоо, хормейстр Д.Оюунхишиг нарын 15 эрдэмтэн багш, 24 оюутан, ДБЭТ-ын хөгжимчид оролцох аж. Тус сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн эстрад дууны ангийнхан 2012 онд “Хайрын үргэлжлэл” мюзикл тоглосон бол өнгөрсөн жил дуурийн дуулаачийн ангийнхан “Алеко” дуурь, уртын дуу, ардын богино дууны ангийн оюутнууд “Хүрээ хорвоо” дуулалт жүжиг тоглож байжээ.