Буриадын дуурийн театрын Монголын хэд хэдэн дуучин ажиллах болсон тухай бид мэдээлсэн. Тус театрын дуучин болсон залуу тенор Ө.Цэрэнчунт хамтран зүтгэгчдийнхээ хамт ирэх сарын 25-нд “Улаан-Үдийн сонгодог үдэш” тоглолт хийхээр болжээ. Гурван жилийн өмнө тэрбээр ОХУ-ын хоёр авьяаслаг дуучны хамт эх орондоо ирж “Улаанбаатарын сонгодог үдэш” тоглолт хийж байсан юм.
Римский Корсаковийн нэрэмжит консерваторийн төгсөгч тэрбээр ирэх сарын 15-нд мөн Ж.Вердийн “Травиата” дуурийн Алфредийн дүрд дуулах юм билээ.