Дундговь аймгийн музейн хамт олон өв соёлоо олон нийтэд танилцуулж, сурталчлах зорилгоор “Гэгээн мэлмий” гуулин бурхдын үзэсгэлэнг энэ сарын 6-нд нээжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд тус аймгийн лам Б.Ганбаатар оролцож ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Их нигүүлсэл буюу нинжин сэтгэл” сэдвээр лекц уншсан байна. Түүнчлэн бурхдын нэр, утга учрын тухай музейн ажилтнууд болон шашны зүтгэлтнүүд тайлбарлан хүргэжээ.
Тус музейн хамт олон үзүүлэнд тэр бүр гаргадаггүй байсан сан хөмрөг дэх үзмэрүүдээ олон нийтэд танилцуулахаар шийдэж, гуулин бурхдаа эхлээд дэлгэсэн аж. Цаашдаа шавар болон зурмал бурхдыг хоёр, гуравдугаар улиралд танилцуулж, шинэ үзэсгэлэн гаргах гэнэ.