Содура бол тайгын охин. Түүний хүүхэд нас хөвчийн их тайгад өнгөрсөн хэдий ч хувьд заяаны эрхээр их хоттой амьдралаа холбоно. Гэвч хотын амьдрал түүнд зохисонгүй. Эцэст нь сэтгэлдээ гунигтай, зүрхэндээ шархтай тайга руугаа буцна. Эргэж ирэхэд нь түүнийг тайгын нууцлаг амьдрал угтаж авах болно. Харин цаашид ямар үйл явдал өрнөхийг та бүхэн энэ сарын 20-ноос эхлэн үзэж болох нь ээ. Учир нь 2012 оноос хойш зохиолоо бичиж, зураг авсаар бүтээсэн “Содура” киноны нээлт энэ өдөр товлогдсон байна.
Улаанбаатараас хотоос 1200 км-ийн алсад байгаа тайгын амьдрал, нууцлаг ертөнцийг мөнхлөн үлдээсэн энэ бүтээлд нөр их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан хэмээн киноны продьюсер Ж.Баяр ярьж байсан. Байгалийн сонин содон тогтоц, онгон дагшин, үзэсгэлэнт газруудын дөрвөн улирлын өнгийг тэд буулгаж чаджээ.
“Содура”киноны зохиолыг С.Сумьяа, О.Эрдэнэ нар хамтран бичиж, UBS телевизийн найруулагч Б.Жаргалсайхан найруулж байгаа бол дүрүүдэд ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг агсан, С.Болормаа, жүжигчин С.Ариунбямба, Ч.Очгэрэл, А.Өнөржаргал, О.Амгаланбаатар, Н.Оюунсүрэн нар тогложээ.