Монголын урчуудын эвлэлээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр уламжлал болгон зохион байгуулдаг эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-нд нээлтээ хийлээ.
“Хатан-Эрдэнэ 2015” үзэсгэлэнд уран бүтээлч эмэгтэйчүүд өөрсдийн шилдэг бүтээлээр оролцож, уран бийр, ухаан бодлоороо өнөөгийн нийгэмд гэгээн өнгө нэмсэн аж. Бүсгүйчүүд уран бүтээлээрээ нийгмийн сайн сайхан, эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, оюунлаг монгол иргэнийг төлөвшүүлэх зорилготой уг үзэсгэнг гаргажээ. Үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал МУЭ-ийн арт галерэйд үргэлжилнэ.