Дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй хамгийн том асуудлын нэг бол ус. Тэгвэл хязгааргүй хэрэглэх усаа бөмблөгөөр хэмнэх боломжтой болжээ.
“Crystal Wash” нэртэй бөмбөлөг нь дотроо тусгай бодисоор хийсэн жижиг бөмбөлгүүдийг багтаасан байх ба усны хүчиллэгийн хэмжээг тохируулан бохирдсон хувцасны хирийг түргэн арилгах үйлчилгээтэй юм байна.
Угаах хувцастайгаа хамт энэхүү хоёр бөмбөлгийг хийгээд эргүүлэхэд хувцасны хир бүрэн гүйцэд арилсан, угааж дууссан эсэхийг таны гар утсанд шууд мэдээлэх гэнэ.