“Шинэ мянган утга зохиолын нэгдэл” болон “Монголын зохиолчдын эвлэл"-ийн гишүүн Энхбаатарын Үржинханд шинэ номнуудынхаа нээлтийг өнөөдөр хийлээ Тэрээр яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг хос морьтон уран бүтээлч төдийгүй ӨМӨЗО-ын "Солонго" сэтгүүлийн редактороор ажилладаг аж. Түүний шүлгийн "Алсын гэрлийн хэлтэрхий", гурвалсан туужийн "Хэзээ ч оройтохгүй" номын нээлтэд үе үеийн яруу найрагч, зохиолч, уран бүтээлчид хүрэлцэн иржээ.
“Хэзээ ч оройтохгүй” тууж нь БНСУ-д хэвлэгдсэн бөгөөд “Солонгос Монгол мэдээ” сонинд нийтлэгджээ. Өдгөө түүний “Анирхүү” тууж нь тус сонинд цувралаар хэвлэгдэж байгаа юм байна.
Нээлтээ хийсэн ном нь “Интер” номын сангаар худалдаалагдах ба “Алсын гэрлийн хэлтэрхий 12.000 төгрөг бол “Хэзээ ч оройтохгүй” тууж нь 18.000 төгрөгөөр тус тус худалдаалагдах гэнэ.