Дэлхийн загварын гэгдэх томоохон хотуудад хавар, зуны коллекциудыг танилцуулах загварын шоунууд ар араасаа болж байна. Загвар, стильд дурлагсдын мянга мянгаараа цугларсан эдгээр шоунуудаас хавар, зуны загварын өнгө төрхийг тодорхойлдог гэхэд буруудахгүй.
Тэгвэл он оныхоо загварын чиг хандлагыг тодорхойлдог дэлхийд хамгийн нэр хүндтэйд тооцогдох Парисын загварын долоо хоног эхэллээ. Энэхүү наадмын үеэр үзэгчдээс болон загвар шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, энэ жилийн хавар, намрын өнгө төрхийг тодорхойлохуйц урлагдсан шилмэл загваруудаас та бүхэндээ танилцуулж байна.