“48 цаг” олон улсын бэсрэг киноны наадамд эх орноо төлөөлж оролцсон “Үндэс” бүтээл “Шилдэг жүжиглэлт- хүүхэд” шагнал хүртжээ. Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 1 хүртэл Холливудын “TCL Chinese” театрт болсон наадамд 126 улсын хот, уран бүтээлчид 23 номинацид өрсөлдөж, Роттердамаас оролцсон “Жеар” продакшн “Тэдгээр бохир үгс” киногоороо тэргүүлжээ.
Олон улсын наадамд өрсөлдүүлэх бүтээл тодруулахаар Монголын уран бүтээлчид өнгөрсөн оны есдүгээр сард “48 цаг”-ийг зохион байгуулахад 40 орчим баг оролцжээ. Багууд сугалсан сэдвийн дагуу 48 цагийн дотор богино хэмжээний кино бүтээх дүрэмтэй уралдаанд “Дэгжин” студийнхан “Үндэс” бүтээлээрээ шилдэг кино, жүжигчин, зураглаачийн шагнал хүртсэн юм байна.
“Үндэс”-ийг Б.Бат-Эрдэнэ найруулан зургийг авч, SBN телевизийн кино албаны дарга Б.Батзаяа зөвлөхөөр ажилласан бол О.Анужин, Ж.Бэгзсүрэн, Л.Баттөр нар тогложээ.
Б.ДӨЛ