Монголын нууц товчоо сангаас эрхлэн “Монголын нууц товчоог 365 хоногт” хуваарьт номыг бүтээжээ. Энэхүү номын нээлт энэ сарын 4-нд буюу өнөөдөр 11.00 цагт” Төрийн ордоноо байрлах “Монгол төрийн түүхийн музей”-д болох гэж байна. Нээлтэд номыг бүтээхэд оролцсон эрдэмтэн мэргэд, судлаачид оролцох юм.
“Монголын Нууц Товчоо” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, олон удаа хэвлэсэн байдаг ч энэхүү бүтээл нь жилийн турш унших хэлбэрт оруулж, одоо цагт мартагдахаа шахсан 2000 гаруй үгсийн тайлбартайгаар хэвлэн гаргаснаараа онцлог юм байна. Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаагийн хөрвүүлэг дээр тулгуурлан бүтээсэн уг бүтээлд олон эрдэмтэд, судлаачид оролцжээ.
Энэхүү бүтээл нь Монголын нууц товчоог судлаачдын хүрээнд бус, жирийн хүмүүсийн ялангуяа залуусын дунд уншиж судлахад ихээхэн түлхэж болохуйц бүтээл болсоныг шүүмж судлаач, түүхчид онцлон тэмдэглэсэн байна.
Цаашид Монголын нууц товчоо сангаас энэхүү бүтээлийн цахим хувилбар дээр гаргахаар ажиллаж байгаа бөгөөд мөн монгол бичиг, англи, франц, япон зэрэг хэл дээр хэвлэх ажээ.