МЗЭ-ийн болон МСНЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч, СТА дэд хурандаа Г.Баатарнум “Аялгуу хөглөсөн омогшил” уран бүтээлийн тайлан тоглолтоо үзэгчиддээ өргөн барихаар боллоо.
Тэрбээр энэхүү тоглолтоо Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 94 жилийн ой, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 90 жилийн ойд зориулж байгаа юм. Тоглолтод Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Эстрад симфони найрал хөгжим, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн сонсогчид, “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийн сурагчид, Монголын хүүхдийн “SOS” хотхоны хүүхдийн найрал дуучид оролцох юм. Мөн Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, МУГЖ Н.Чулуунхүү, Р.Банзрагч, УГЗ Т.Насанбуян, Ч.Гансүх, СТА М.Бямбажав, С.Баянмандах, С.Алтан-Уяа, Г.Отгонцэцэг нарын уран бүтээлч ая дуугаа өргөх аж.
Тоглолт энэ сарын 14-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болно.