Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, Зууны манлай дуучин, поп хатагтай Б,Сарантуяа нар Монгол Улсын зүүн болон говийн бүсийн нутгийн бүх сайхан бүсгүйчүүд эмэгтэйчүүд, ээжүүддээ хамтарсан тоглолтоороо бэлэг барих гэж байна.
Үзэгчид Г.Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Гэртээ ирлээ”, “Гэргий”, Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяагийн дуулсан “Миний сайхан ээж”, “Ихэр саран”, “Үр минь”, “Миний ээж тэмээчин” зэрэг уран бүтээлийг сайн мэднэ. Тэдний уран бүтээлийн дийлэнх хувь нь эхчүүд, эмэгтэйчүүд, орчлонгийн сайхан бүсгүйчүүдийгээ магтсан байдгаараа онцлогтой.
Тоглолт энэ сарын 6-нд Замын-Үүд хотноо, 7-нд Сайн-Шанд, 8-нд Хэнтий, 9-нд Дундговь аймагт тус тус болох юм.