“Хөх саран” галерейгаас санаачлан хоёр дахь жилдээ “Цэцэгс-2” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнг гаргахаар болжээ.
Тус үзэсгэлэнгээс уран бүтээлч бүрийн өөрсдийн онцлог, өнгө, аястай усан будаг, тосон будаг, хулдаасан бар, баримал, батик, пастель, бэх хуурай зүү, гуашь, эсгий, арьс зэрэг техникээр бүтээсэн 40 гаруй уран бүтээлчийн 70 орчим цэцэгсийг нэг дор харах боломжтой. Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид өөрсдийн бүтээлээрээ охид, бүсгүйчүүд болон нийт ээжүүддээ ийнхүү мэндчилж байгаа аж.
Үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл олны үзэгчдийн хүртээл болох аж.