Монголын рок поп ,сонгодог, нийтийн дууны урлагийн хөгжлийг МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, зууны манлай поп хатагтай Б.Сарантуяа наргүйгээр төсөөлөхгүйн аргагүй. Эрхэм уран бүтээлчдийн туурвисан олон уран бүтээл үе үеийн сонсогчдын сэтгэл зүрхийг хөглөсөөр ирсэн. Тэдний уран бүтээлийн олонх хувь нь эхчүүд, эмэгтэйчүүд, орчлонгийн сайхан бүсгүйчүүдийгээ магтсан байдгаараа онцлогтой. Энэ ч утгаараа сонгодог болон нийтийн дууны сор болсон уран бүтээлч, рок поп урлагийн поп хатагтай нар хамтран олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын зүүн болон говийн бүсийн нутгийн бүсгүйчүүд, эмэгтэйчүүд, ээжүүдэд хамтарсан тоглолтоороо бэлэг барих болжээ. Тоглолт энэ сарын 6-нд Замын-Үүд, 7-нд Сайншанд, 8-нд Хэнтий, 9-нд Дундговь аймагт болох юм байна. Тэд есөн жилийн өмнө анх хамтран уран бүтээл хийж байжээ.