Дэлхийн шилдэг худалчууд Уэльсийн Сэнтон-Бриж хэмээх жижиг тосгонд цугларч аваргаа тодрууллаа. Энэ хачирхалтай тэмцээний ялагчаар хүмүүст төсөөлөхийн аргагүй худал зүйлийг итгэтэл нь ярьсан хүн шалгардаг аж.
Тэмцээнд улс төрчид болон өмгөөлөгчдийг оролцохыг хориглосон байдаг аж. Тэднийг ажлынхаа онцлогоос болоод гайхалтай сайн худал ярьдаг хэмээн үзэж зохион байгуулагчид ийм шийдвэр гаргажээ. Худалчуудын тэмцээн XIX зуунаас улбаатай.
Тухайн үед одоогийн Сэнтон-Бриж тосгоны орчим хүн итгэмээргүй зүйлийг үнэн явдал болгон ярьдаг Уилл Ритсон гэгч амьдардаг байжээ. Хожим нь агуу худалчийн дурсгалд зориулан “World’s Biggest Liar” буюу дэлхийн хамгийн том худалчийг тодруулах тэмцээн хийх болсон байна.
Тэмцээнд оролцогчдод ердөө тавхан минут олгодог бөгөөд онигоо ярьж, бичсэн зүйл уншихыг хориглодог аж. Жон Грээм гэгч эр энэ тэмцээнд хамгийн олон удаа түр үүлж байжээ.
Худалч Жони 1994-2008 онд долоон удаа дэлхийн аварга худалч болсон байна.