Батлан хамгаалах яамнаас энэ жилийг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн дуурь бүжгийн эрдмийн чуулга хамтран ахлагч цолтнуудын “Тэргүүн аялгуу” тоглолтыг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.
Монгол Улсын зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүний 78 хувийг ахлагч цолтнууд эзэлдэг байна. Хугацаат цэргийн алба хаагчдыг удирдаж, анги байгууллагын удирдлагын чухал албыг хашдаг ахлагчид энэ өдөр мэргэжлээ солин, урлагийн авъяасаа гайхуулав.