Эрхэм уншигч та удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу бидний хэлж заншсанаар “Мартын 8”-нд ээжийгээ, эхнэрээ, бүсгүйчүүдээ хэрхэн баярлуулах талаар бодож байна уу. Улсын филармонийн уран бүтээлчид жил бүр “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоор баярын бэлэг барьдаг уламжлалтай. Энэ жилийн тоглолт гуравдугаар сарын 7-ний 19.00 цагт болно. Эх үрс, элбэрэл хайрын тухай олон сайхан дууг тус филармонийн дуучид дуулах бол, хөгжмийг “Баянмонгол” чуулгн хөгжимчид тоглоно. Тасалбарыг Улсын филармонийн кассаар худалдаж байгаа бөгөөд 1900-1617 үнэгүй хүргэнэ.