СУИС-ийн дэргэдэх Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн оюутнуудын “Metamorphosis” үзэсгэлэн урчуудын эвлэлийн танхимд өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн инстоляц буюу эд зүйлсийг энд тэнд байрлуулж, өрөх хэлбэрээр утга санаагаа илэрхийлдэг дүрслэх урлагийн төрөлд багтах бөгөөд Монгол, Герман болон Швейцарын хамтарсан “Монгол иргэд” төслийн олон нийтийн үйл ажиллагааны эхлэл аж. Энд дүрслэх, урлагийн сургуулийн монгол зураг, график дизайн, зураасан зураг, хувцас дизайн мэргэжлийн ангийн хоёр, гуравдугаар курсийн 30 гаруй оюутны 40 орчим бүтээл дэлгэгджээ. Тэд нийгэм дэх хувьсал, өөрчлөлтийг уран бүтээлч сэтгэлгээгээр илэрхийллийг зорьсон байна. Ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгээс та шинэлэг, өвөрмөц уран бүтээлийг мэдрэх болно