Монголын тайз, дэлгэцийн нэгэн од тэнгэрт оджээ. Хошин урлагийн нэрт жүжигчин, СТА Амбий буюу Ц.Батхуяг өнөөдөр өглөө өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрээр тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээн үзэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн юм. Хамгийн сүүлд тайзнаа найруулагч Ж.Сэнгэдоржийн “Хоёр ертөнцийн буудал” жүжигт “ТВ Коктейль”-ын залуус, жүжигчин Б.Навчаатай хамтран тоглож, үзэгчдийг байлдан дагуулсан бол дэлгэцийн бүтээлийн хувьд “Танхай тээгч”, “Тютю”, “Содура” зэрэг кинонд тоглосон билээ.
Түүний гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.