Бараг 80 жилийн өмнө Оросын алдарт хөгжмийн зохиолч С.Прокофьевын туурвисан “Петя чоно хоёр” хөгжимт үлгэрийг “UNICO” чуулгынхан ирэх сард тоглохоор болжээ. “Бяцхан Моцарт” төрийн бус байгууллагын санаачлагаар зохион байгуулж байгаа энэ тоглолт үлгэрчилсэн хэлбэртэй учраас багачуудад нэлээд сонирхолтой байх болов уу.
Петя чоно хоёрын түүх дөрвөн ч удаа хүүхэлдэйн кино болон амилж, 2007 онд Оскар”-ын “Богино хэмжээний шилдэг хүүхэлдэйн кино”-гоор шалгарсан байдаг. Тэгвэл энэ түүхийг хөгжмийн хэлээр хэрхэн хүүрнэхийг ирэх сарын 11,12-нд үзэх боломжтой.
Хүүхдийн тодотголтой уран бүтээл цөөрсөн энэ цаг үед алдарт хөгжмийн зохиолчийн бүтээлийг монгол хөрсөнд буулгаж байгаа залуу уран бүтээлчдийн авьяасаар бахархахгүй байхын аргагүй.