Голландын залуу найруулагч Тесса Майер Монгол ардын “Эрхий мэргэн”-ий домгоос сэдэвлэн богино хэмжээний кино хийхээр болжээ. Тэрбээр киноны зургаа дөрөвдүгээрс ард авахаар төлөвлөсөн бөгөөд гол дүрийн эрэгтэй жүжигчин хайж буй аж. Кинонд тарвага болох амлалтаа биелүүлэхээр аялж, өтөлж хөгширсөн Эрхий мэргэнийг дүрслэхээр зорьж байгаа учраас 50-иас дээш насны эрэгтэй хүнийг кинондоо тоглуулах гэнэ.
Кинонд заавал мэргэжлийн жүжигчин тоглуулахыг зориогүй аж. Гуравдугаар сарын 8-ны дотор erkhiimergen2015@gmail.com энэ хаяг руу гэрэл зураг, өөрийн нэр, танилцуулга, гар утасны дугаарыг илгээж шалгаруулалтад оролцож болох гэнэ.
Кино зураг авалт Бельги улсын Чарлерой хотноо тав хоног үргэлжилнэ.