Дуулаачийн ур чадвар, чадал чансааг тодорхойлсон орчин үеийн урлагийн төрөл болох төрөл попераг монголд сууришуулсан анхдагч хамтлаг “Нюанс”-ынхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Granada” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгосон. Тус хамтлагийнхан энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Granada” тоглолтоо ОХУ-ын Улаан-Үд болон бусад хот, районд тоглохоор болжээ. Эхний тоглолт гуравдугаар сарын 7-нд Буриадын драмын театрт болох юм.
Тэд “Изабел”, “Анжелина”, “Аморе” зэрэг уянгын дуунуудаа энэ тоглолтдоо “ачаалжээ”. Тэд хөршийн бүсгүйчүүдэд сарнай, оргилуун дарс бас хайрын дуунуудаа зориулахаар зэхжээ.
Тэд өмнө нь ОХУ-ын ардын жүжигчин, Буриадын ардын жүжигчин К.И. Базарсадаевын Соёлын сангийн урилгаар Эрхүү, Усть Орда, Өвөр Байгал, Могойт болон Агын район, Улаан-Үд, Чита хотод тоглож байсан юм.