Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан 70-80-аад оны залуусыг олон сайхан дуугаараа байлдан дагуулж явсан “Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлагийн уран бүтээлчид АНУ-д ажиллаж, амьдарч буй Монголчууддаа аялан тоглолтоо өргөн барихаар болжээ.
Тоглолтод "Соёл-Эрдэнэ" хамтлагийн "Нартай бороо", "Учирлын уянга", "Сэтгэлийн жигүүр", “Хүлээлт”, “Өргөө” хамтлагийн”Зүүд”, “Дандаа чамайг хайрлаж явъя” зэрэг үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэнэ.
Тоглолт ирэх сарын 7-нд Чикаго, 8-нд Вашингтон, 14-нд Сан Франциско, 15-нд Сиэтл хотод тус тус болох юм.
Улиран одсон он жилүүдийн Мартын 8-наа дахин сэргээн амьд хөгжмийн эгшигт бүжин эрхэмсэг эмэгтэйчүүддээ бэлэг барихыг хүсвэл тус хамтлагийн тоглолтыг зориорой.