Хурд хамтлаг тэртээх 1993 оноос тасралтгүй, ухарашгүй уран бүтээлээ туурвисаар 20 жилийг ардаа орхисон билээ. Монголын урлагийг "Хурд" хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. "Цэргийн бодол", "Аавдаа би хайртай", "Монголтойгоо би адилхан", "Зураг шиг бүсгүй", "Санаж байна" зэрэг олон гайхалтай уран бүтээлээрээ ёонсогчидоо байлдан дагуулсан тус хамтлагийнхан олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монголын бүх сайхан бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлэн жил бүр өөрсдийн тоглолтоороо бэлэг барьдаг.
Тэдний энэ жилийн тоглолт "Инээмсэглэ бүсгүйчүүд" нэртэйгээр UB паласын концертын их танхимд гуравдугаар сарын 8-ны өдөр болох гэж байна. Тоглолтод "Хурд" хамтлагийнхан үе үеийн хит болсон шилдэг уран бүтээлүүдээсээ толилуулахаас гадна нийт бүсгүйчүүддээ зориулсан олон гайхалтай гэнэтийн бэлэг бэлдсэн гэнэ.