Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б. Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур” хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт бүжгэн жүжгийг УДЭТ-ын тайзнаа ирэх сарын нэгэнд амилуулахаар болжээ.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны байлдан дагууллын үеийг тус бүжгэн жүжигт үзүүлэх аж. Бүжгэн жүжгийн хөгжмийн зохиолч А.Батдэлгэр нь “Тэнгэрийн ташуур”-ыг найруулж байгаа төдийгүй бүжиг дэглэлтийг хийсэн байна. Аттила хаанд тус театрын жүжигчин О.Ганцоож тоглож, мөн театрын гоцлол бүжигчин Г.Батчимэг, Б.Саруул, Х.Мөнгөнхөлөг нар бусад дүрийг бүтээх аж. Харин тайзны зураачаар Г.Ганбаатар, хувцас загварыг Г.Оюун нар бүтээж байгаа гэнэ.