Бичиг соёлын өнө эртний уламжлалтай Япон, Монгол Улсын хамтарсан уран бичлэгийн “Тэнгэр, нар түншлэл” үзэсгэлэн ирэх сарын 5-наас 24-ний өдрүүдэд Японд зохиогдох гэж байна. Өнгөрсөн жил Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиосон бөгөөд энэхүү найрсаг харилцааг улам өргөжүүлэх, бэхжүүлэх зорилгоор энэхүү соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.
Монгол, Япон хоёр улсад адилхан түгээмэл дэлгэрсэн, эртний уламжлалтай "уран бичлэг"-ийн урлагаар дамжуулан харилцан бие биенийхээ соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, улам сайн таньж мэдэхэд нэлээдгүй чухал гүүр нь энэ удаагийн үзэсгэлэн болох гэнэ. Дашрамд дурдахад Японд энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр 10 гаруй мянган хүний амийг авч одсон аймшигт газар хөдлөлт, цунамигийн дөрвөн жилийн ой тохиох юм. Энэ үйл явдалтай давхцан уран бичлэгийн үзэсгэлэн гарч буй нь ч учиртай юм байна.
Үзэсгэлэнгийн үеэр сонирхсон хүмүүс нь уран бичлэгийг худалдан авч болох бөгөөд үүнээс цугларсан орлогыг газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн босгох ажилд хандивлана.