Хошин урлагийн хамтлаг, продакшныг отголон байгуулагдсан “Эмоци” продакшныхан хоёр жил хүрэхгүй хугацаанд дөрвөн удаагийн бүрэн хэмжээний тоглолт хийж, телевизийн олон ангит “Гурван найз” цувралыг амилуулаад байгаа. Тэд эрч хүчтэй, хурдтай урагшилсаар байгаагийн зэрэгцээ орон нутагт аялан тоглоод амжсан. Тэгвэл тэд хонин жилээ Европт угтаж, элэг нэгт монголчууддаа инээд бэлэглэж яваа гэнэ. Герман, Чех, Унгар дамжсан тоглолт өнөөдөр Шведэд үргэлжилнэ. Харин энэ сарын 27, 28-нд Францад тоглолтоо өндөрлөх аж.