Америкийн кино академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ шилдгүүдээ тодрууллаа. Жил бүр болдог энэхүү наадамд жүжигчид маш дэгжин загварлаг костьюм, даашинзаар гоёдог билээ. Энэ жилийн наадамд ч мөн адил дахин давтагдашгүй чамин хувцасаар гоёцгоосон байна.